Жүжигчин Б.Баатархүүгийн хүү мансуурсан үедээ өндрөөс унаж амиа алдсан уу

Жүжигчин Б.Баатархүүгийн хүү мансуурсан үедээ өндрөөс унаж амиа алдсан уу

 

"Чингис” зочид буудлын хойно байрлах "Рояал Кэстл” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай залуу мансуурсан үедээ унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Залуугийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагчид ажиллаж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад талийгаач хэргийн газарт найзуудтайгаа байсан нь тогтоогдсон бөгөөд найзууд дунд нь УИХ-ын гишүүний хүүхэд байсан ч гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор цагдаа нар талийгаачтай хамт байсан 12 залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Улмаар тэдний шээс, цуснаас шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд мансуурсан үедээ өндрөөс унасан уу, эсвэл гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг нь тодорхой болох юм байна. Талийгаачийг Монголын нэртэй жүжигчний хүү гэсэн мэдээлэл гарсан бөгөөд албан бус мэдээлэлээр МУСТА Б.Баатархүү хүү байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

О.Сайхан

ZALUU.COM


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen