"Түмэн мод, түмний буян" аянд нэгдэж ногоон ирээдүйг бүтээцгээе

"Түмэн мод, түмний буян" аянд нэгдэж ногоон ирээдүйг бүтээцгээе

 

"Буяны далай дэлгэрүүлэгч төв" ТББ-ын тэргүүн Мөнхөө ламын санаачилсан "Түмэн мод, түмний буян" мод тарих аян амжилттай өрнөж байна. 

Уг аян нь өнгөрсөн долоодугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. "Түмэн мод, түмний буян" аяны хүрээнд Зуны адаг сарын шинийн 15-нд зул өргүүлж, маань ерөөл уншиж, маань хөгжөөнө. 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд "Баярлалаа" чалленж өрнүүлэн, цугласан иргэдэд модны тухай энгийн ойлголтыг өгөх болно. Мөн "Мод тарьж, буян үйлдье уриан дор 7-10 хоногийн турш 8-12 мөрт шүлгийн уралдаан, "Түмэн мод, түмний буян" агуулгын хүрээнд 9.25-аас 10.25-ныг хүртэл гар зургын уралдаан, мод, бут, сөөг хэрхэн тарьж, арчлах тухай цуврал видео хичээл хүргэх болно. 

Аянг санаачлагчийн зүгээс мод тарих аянд нэгдэж буй хүмүүст зориулан нэмэлт хөтөлбөр гаргасан нь сар бүрийн их дүйчин өдөр болох 8, 15, 25, 29-ний өдрүүдэд өндөр настнуудад насны ном, идэр залууст ажил үйлс бүтэх ном, бурхан болооч нарын хойдын буянд зориулж буяны ном хурж, зул өргүүлнэ. 

 

Нэг мод тарьвал түмний буян

Хоёр мод тарьвал насны буян

Гурван мод тарьвал гурван үеийн буянг хураадаг хэмээн үздэг учиртай. Тиймээс мод тарих аянд нэгдэж ногоон ирээдүйг бүтээцгээе 

"Түмэн мод, түмний буян" аянд нэгдэж ногоон ирээдүйг бүтээцгээе

 

"Түмэн мод, түмний буян" аянд нэгдэж ногоон ирээдүйг бүтээцгээе

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen