Маргааш ханш нээгдэнэ

Маргааш ханш нээгдэнэ

 

Маргааш буюу аргын тооллын 4 сарын 4-ны 22 цаг 22 минутад ханш нээнэ.  Монголчууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг аж. Мөн энэ өдөр буян хишгийн даллага авахуулж, мандал өргөснөөр ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, эд баялаг эд ундаа элбэг, эрүүл саруул байна гэж Монголчууд бэлэгшээдэг билээ. Сүсэгтэн олон ханш нээх уулзалтад ирэхдээ даллаганы уут, даллага авах идээ тэргүүтний бэлдэж ирснээр өрх гэр, ам бүл даатган буян хишгийн даллага, лүйжин уншуулах боломжтой юм байна.  
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen