Бүртгэлийн цахим хуудсыг хакердаж, орон сууцтай болохыг оролджээ

Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК)-аас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах цахим бүртгэлийг өнгөрсөн сард зохион байгуулсан. Энэ үеэр тус корпорацын бүртгэлийн цахим хуудсыг хакердаж, орон сууцтай болохыг оролдсон тохиолдол гарчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнээс гадна нийслэлийн төрийн байгууллагын зарим албан хаагч эрх мэдлээ ашиглаж, байранд оруулна хэмээн бусдыг залилсан хэрэгт холбогдсон тул АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлжээ.

АТГ-аас өнгөрсөн наймдугаар сарын 9-нд буюу цахим бүртгэл зохион байгуулахаас өмнө нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НОСК-ын удирдлагад эл ажлыг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн. Гэсэн ч тус байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналт сул байснаас зарим албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж, иргэдийг хохирооход хүргэжээ.

Б.Тэлмэн

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen