Үнаги буюу могой загас
Япончууд зуны халуунд шарсан могой загас (үнаги) -ыг их иднэ. Шарсан могой загас их амттай, Япон үнаги (Японоос бусад орны үнаги, эсвэл бусад орнуудад үржүүлсэн үнаги гэж байдаг) их үнэтэй.
Жилийн аль ч цаг үед иддэг боловч яагаад халуун зунаар илүү их иддэг вэ? Зуны бүгчим халуунд хүний хөлс их гарна, хүний биен дэх эрдэс алдагдаж, ядарч эрч хүч суларна. Харин ийм үед амт тэжээлтэй хоол ундыг тэнцвэржүүлэн хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл зуны халуунд хүмүүс тэжээллэг хоол идэх нь бүү хэл хоол идэх дур багасдаг байна. Яг ийм үед амтлаг шарсан үнаги загас хамгийн хэрэгтэй хоол болдог ажээ. Үнаги загасанд олон төрлийн витамин, эрдэс, коллаген агуулагдаж байдаг учраас япончууд халуун зунаар их иддэг юм байна.