Бэлхүүсээ хэрхэн нарийхан гоолиг болгох вэ?

 Бэлхүүсээ хэрхэн нарийхан гоолиг болгох вэ?

 

Сайхан бэлхүүстэй байхыг эмэгтэй хүн бүр хүсдэг. Гэвч ихэнхдээ хэвлий, бүсэлхий хавиар хамгийн түрүүнд таргалж, хэрхэн турах вэ гэсэн асуудал үүсдэг. Тэгвэл бэлхүүс тураах цогц аргыг хүргэж байна.

Та бэлхүүс хэсгээрээ турахыг хүсэж байгаа бол ядаж 6 хоног доор өгсөн 5 зөвлөгөөг дагаад  үзээрэй, тэгэхэд үр дүн гарахыг анзаарах болно.

 

 

Хэрхэн хурдан турах вэ?

Давсны хэрэглээг багасгах

Хоолоо заавал давсаар амтлах гэсний хэрэггүй. Давсгүй хоол идснээр таны бэлхүүс нарийсч байгааг мэдрэх болно.

Илүүдэл давс биед шингэн хадгалж бодисын солилцоог удаашруулдаг. Давс бага хэрэглэдэг байх хэрэгтэй. Мөн та хоолоо давсаар амтлахаа болих нь хоолны дуршлыг багасгадаг тул бага хоол идэх болно. Давсны хэрэглээг багасгаснаар та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно.

Нүүрс усны хэрэглээг багасгах

Нүүрс уснаас бүр татгалзаж болохгүй, гэхдээ хэрэглээгээ багасгаж хэн ч чадна. Уураг ихтэй хүнсний зүйл, ногоо сайн идээрэй. Өндөг, бяслаг, аарц, самар, мах, загас, ногоо, будаа хэрэглэх. Төмс, талх гоймонгоос татгалзах хэрэгтэй. 6 хоногийн дараа үр дүнгийн та харах болно.

Ийм төрлийн хүнсний зүйл хэрэглэснээр таны бүсэлхий нарийсч байгааг мэдрэх болно.

Жимс идэх

Энэ 6 хоногийн хугацаанд жимс аль болох их идвэл биеэс илүүдэл шингэн гадагшлах болно. Та бэлхүүсээ нарийсч байгааг мэдэрнэ.

Хамгийн гол нь зөв жимсээ сонгох хэрэгтэй. Гадил, чангаанз, үзэм их идэж болохгүй. Хан боргоцой, киви, лийр, хан жүрж аль болох түлхүү хэрэглэхийг бодоорой.

Халуун ногоог март

Халуун ногоо нь бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол гэдэсний шүүс илүү их ялгаруулдаг, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна. Иймд хэт халуун ногоотой хоолноос түр ч болов татгалзаарай.

Зарим төрлийн халуун ногоо жин хасахад тусалдаг боловч буцаад л таргалдаг байна.

Консервантгүй хоол хэрэглэх

Архи, сахар, дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь олон төрлийн консервант агуулсан байдаг, энэ нь биед муу бөгөөд хэсэг хугацааны дараа гэдэс, хэвлийгээр өөхөн давхарга үүсгэдэг байна.

Архи калори ихтэй тул булчингийн өсөлтийг зогсоодог байна. Тиймээс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.


 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen