ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ВЭ

ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ВЭ

 

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй. 

2. С амин дэм хэрэглэ: Ханиад томуунаас сэргийлэн С аминдэм хэрэглэ. Харин улаан, ногоон урт чинжүү, киви, яншуй нь жүрж, бэрсүүт жүрж, нимбэгнээс илүү их С аминдэм агуулдгийг санаарай. С аминдэм нь биеийн халууныг нэмэх үүрэгтэй байдаг. 

3. Салат хэрэглэ: Өглөө, оройны хоолонд салат заавал байх ёстой. Ялангуяа тарган хүмүүс оройн хоолондоо загас, улаан лоолийн салат хэрэглэх нь тохиромжтой. 

4. Д, Е, В6 аминдэмүүд: Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг Д, Е, В6 аминдэмүүдийг бүү март. Хушга, самар, наранцэцгийн үр болон бусад үр, тос, үр тариа нь Е аминдэмээр баялаг. Д аминдэм нь сүү, бяслаг, загасанд ихээр агуулагддаг. В6 нь самар, газрын самар, хушга, наранцэцгийн үр, тахиа, загасанд их байдаг. 

5. Өвдөхгүйн тулд А аминдэм: А аминдэмийг хангалттай хэрэглэхэд гадны элдэв биетээс хамгаалдаг эрхтнийг (арьс, салст) сайжруулж, цусны цагаан эсийг идэвхжүүлж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай болдог. Лууван, бууцай, броколийн байцаа, сонгино зэрэг нь А аминдэмээр баялаг байдаг. 

6. Эрдэс бодис хэрэглэцгээе: Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд төмөр, магни, селени, цайр их хэрэглэх хэрэгтэй. Ногоон навчит ургамал, улаан мах, тахиа, хатаасан чангаанз, үзэм зэрэгт төмөр, харин үр тариа, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүнд магни, өндөг, сүү, мах, үр тариа, далайн гаралтай бүтээгдэхүүнд цайр агуулагддаг. 

7. Тос багатай, уураг ихтэй хүнс хэрэглэ: Илүү их уураг, тос хэрэглэх нь биеийн эсэргүүцэлд сайн. Харин өөх тосыг хэт хэрэглэвэл дархлалын системд халтай тул ялангуяа амьтны гаралтай тосыг бага хэрэглэх хэрэгтэй. 

8. Дараах зүйлийг анхаар. Өвөл зурагтын урд удаан суух нь хүнийг таргалуулдаг: Өвөл эрт харанхуй болж, хүмүүс зурагтын урд ихэнх цагийг өнгөрүүлдэг тул энэ үед идсэн уусан бүхэн жин нэмдэг. Өвлийн туршид чихэрлэг, тос ихтэй зүйл хэрэглэхдээ анхаарах, шарсан хайрсан зүйл хэрэглэхгүй байх, хоолондоо ургамлын тос хийх, амттан байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

9. Өдөрт хамгийн багадаа 5 удаа хүнсний ногоо, жимс хэрэглэ: Хоолондоо шанцайны ургамал, лууван, улаан байцаа зэрэг хүнсний ногоог байнга хэрэглэ.
 
10. Өвөл наранд аль болох удаан бай: Яс, шүдэнд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд нартай цэлмэг өдөр гадаа алхаж, загас хэрэглэж бай. Өвлийн улиралд нарны илч буурдаг тул бид Д аминдэмийн дутагдалд орсноо ч анзаардаггүй. Д аминдэмийг нөхөхийн тулд загас их хэрэглэх шаардлагатай. 

11. Өөх тосны хэрэглээндээ анхаар: Бид өвөл тослог зүйл их хэрэглэдэг. Хатуу тос гэгддэг масло, маргарин хэрэглэхээс татгалз, хоолонд хэрэглэдэг чидуны болон бусад төрлийн тосны хэрэглээгээ багасга.

12. Хоол боловсруулах системийн зовууриас сэргийлэхийн тулд: Өвөл хөдөлгөөн багасч, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэн, жимсний цэвэр шүүс бага хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн хямарч элдэв зовуурь, ялангуяа түгжрэл үүсдэг. Түгжрэлээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 удаа хуурай шош, яншуй мөн шүүсээр баялаг хүнсний ногоо, жимсээр хооллон, шингэн зүйл их уух хэрэгтэй. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen