ОХУ Монголд цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн гэв

Орос улс Хятад болон Монгол руу цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн гэж Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

"Орос улс эрчим хүчний салбарт Хятад болон Монголтой илүү нягт хамтран ажиллахад бэлэн. Хамтарсан төслүүдээр Хятад, Монголын түншүүдээс тодорхой санал авах сонирхолтой байна" хэмээн Владимир Путин өгүүлсэн байна. 

Түүнчлэн, "хөрш хоёр орны эрчим хүчний хомсдолтой бүс нутгууд руу" цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлэхийг Оросын тал санал болгож байгааг Путин цохон тэмдэглэлээ. 

Мөн тээврийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

"Манай гурван улсын харилцаа уялдаа холбоо дээшилж, хилээр бараа, хөрөнгө, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх байдлыг хангах сонирхолтой байна. Миний харж байгаагаар, Улаанбаатар төмөр замын суурин дээр түшиглэн хонгилыг шинэчлэх төлөвлөгөө нь онцгой ач холбогдолтой " хэмээн Путин мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

ОХУ үндэсний валютаар гүйлгээ хийхийг Монгол, Хятадад санал болгожээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen