Дунай мөрний ослын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Өнгөрсөн бямба гарагт Унгарын Дунай мөрнөөс гаргасан эмэгтэйн цогцсыг хэн болохыг тогтооход 20 гаруй настай БНСУ-ын иргэн байжээ. Ингэснээр жуулчдын усан онгоцны ослын улмаас амиа алдсан тус улсын иргэний тоо 19 болж нэмэгджээ. Одоогийн байдлаар 7 хүн сураггүй хэвээр байна. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн сууж явсан “Hableany” усан онгоц Швейцарт бүртгэлтэй “Viking Sigyn” усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон юм.
Уг ослын дараа БНСУ-ын 7 иргэнийг аварсан бөгөөд 7 хүн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон юм. Жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд, 70 гаруй насны нэг эрэгтэй байжээ. “Hableany” усан онгоцны ахмад Украины 64 настай иргэнийг анхаарал болгоомж алдсаны улмаас осол аваар гаргасан хэмээн баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Э.Хулан