Т.Бат-Оргил: Эр хүний дур хүслийг үгүй хийх хамгийн баттай сайн арга бол гомдол тавин залхаах
Хэрэв бүсгүй Та элдэв муухай ааш гарган, эд эсээ үхүүлэлгүй өөрөөсөө аливаа эр хүнийг холдуулах хүсэлтэй бол би Танд нэгэн нууц жор хэлж өгъе. Эр хүний дур хүслийг үгүй хийх хамгийн баттай сайн арга бол гомдол тавин залхаах.
Эхлээд сайн анзаарагдахгүй ч аяндаа энэ жорын үйлчилгээ нь хамгийн зөрүүд эрийг ч цоо мэрдэг хүчтэй эд юм шүү. Харин гомдол тавих чинь олон, бас ойрхон байх тусмаа сайн гэдгийг санаж яваарай.
Ер нь хэлдэг шүү дээ, эрэгтэй хүүхэд хэзээ ч том болдоггүй, нас ахих тусам тоглоом нь л үнэтэй болдог. Үнэхээр үнэн үг шүү. Жаалхүү эхлээд гоё машин түрж гүйн, түүнийгээ найз нартаа гайхуулдаг байсан бол 20 жилийн дараа түүн дотроо өөрөө суугаад л нөгөө хэддээ гайхуулдаг. Тоглож байгаа машины үнэ нь л өөр гэх үү дээ. Харин эмэгтэй хүн бол том болсон жаалхүүгийн хувьд компьютерын тоглоомтой адилхан юм. Та 13-тай хөвгүүдийг ажиглаад, сурсан зүйлээ өөрийн эрэгтэй дээрээ туршаад үз. Итгэмээргүй хөгийн боловч Та алмайрах болно.
Хөвгүүдийн хувьд шинэ PC тоглоомтой болох, шинэ найз охинтой үерхэх хоёр нь эмоци, болон дотоод сэтгэл хөдлөлийн түвшинд тун адилхан байвал бүү гайхаарай. Энэ зан нь том болоод өөр болно гэж бас өөрийгөө хуураад хэрэггүй, өөр болохгүй гээд би Танд эртнээс хэлчихъе. Өөрийнхөө эрэгтэйг дараа нь ажаарай, тэр жаалхүүгээс тэс өөр байдаг юм бол Таны амь насанд аймшигтай аюул заналхийлж байж магад, яаралтай шалгаад үз – дүрээ хувиргасан харь гаригийн ногоон гуманоидтой хамт яваад байгаа юм биш биз?
Ямар ч бай, жаалхүү найз охиноосоо уйдах, PC тоглоомоосоо уйдах хоёр механизм бол туйлын адилхан, бас энгийн. Эхний сар орчим, заримдаа хүрэхгүй ч байж магад, шинэ тоглоомоо аваад бөөн баяр болж, түүнээсээ өөр юу ч анзаарахгүй явна (Тоглоомныхоо зарим өө сэвийг ч гэсэн тэр). Тэрнээс хойш процесс хэрхэн явагдах нь харин тоглоомны чансаанаас л хамаарна даа. Хэрэв тоглоом нь дэндүү их алдаа заадаг (гомдол гаргадаг) бол ямар ч гоё интерфейс (хөөрхөн), нарийн график (гоолиг), солиотой саундтай (хм, үүнийг өөрөө таагаарай) байгаад авралгүй! Энэ тоглоом хамгийн түрүүнд гологдох кандидатуудын нэг! Хэрэв Windows, үйлдлийн систем биш, тоглоом байсан бол аль хэдийнээ мартагдах байсан юм.
"Та энэ файлыг суулгах гэж байгаагаа магад сайн мэдэж байна уу? Энэ файлыг устгах гэж байна, та үүнийг үнэхээр арилгах гэсэн юм уу?” гэж өөрөө нэг баахан хэрэггүй юм асууна, дээрээс нь яг хэрэгтэй үед гацаж, бахтай нь аргагүй системийн алдаа заасан месежээ дэлгэцээр нэг тараана (тэгсний оронд чимээгүй нэг лог файл л үүсгэнэ биз дээ). Тоглоом биш үйлдлийн систем тул аргагүй эрхэнд л "тиймээээээ” гэж товчлуураа хатган, өөр үйлдлийн сайн систем боломжийн үнээр олдвол комп дээрээ олж суулгах "өөдгүй муу” санаа тэр цагт л жаалхүүгийн толгойд орж ирдэг.
Сайн тоглоом бол байнгын upgrade-тэй байх ёстой. Нэг тоглоомыг хэдий удаан тоглох бил ээ дээ, үе болгоныг нь мэддэг болчихсон – одоо энд дайсан гэнэт гарч ирнэ, тэрнийг ингэж ялаад, төчнөөн оноо авна, энд бөөн бонус өөрөө сул хэвтэж байдаг гээд л сонин биш болно. Харин upgrade хийнгүүт хамаагүй "нүдээ аниад” давхиж болохгүй, тоглоомын орчин, дүрэм нь хэвээр атлаа, гарч байгаа даалгаврууд нь өөр, урд нь мэдэхгүй дайснууд гараад ирсэн, хуучин дайснууд шинэ мэх сурчихсан нь "үнэн зэвүүн”. Манай тал ч гэсэн гоё, шинэ, хүчтэй зэвсэг турших боломжтой болсон нь сониучхан жаалхүүг бүүр их татна.
Сайн тоглоом жаалхүүд "туршлага”, "оноо” цуглуулах замаар цаашдын даалгавруудыг биелүүлэхэд шаардагдах "дадалд” сургана. Зарим даалгаварууд яах нь эхнээсээ мэдэгдэхгүй, нилээд ухаан сорьж, олон туршиж, бүтэлгүйтсний эцэст арга нь олдож, дараагийн үедээ орох эрхээ авдаг бол бүүр "тасархай”. Хэрэв Та ажсан бол сайн тоглоомууд нь хүнд хэцүүгийн түвшингийн тохируулгатай байдаг. Хэт хүнд түвшинг сонговол жалхүү няцаад залхана, хэт амар бол уйдаж залхана. Харин өөрт нь тааруулсан түвшинг барсан хүү, яг нөгөө тоглоомоо арай хүндрүүлсэн түвшинд тоглохдоо урьд үзээгүй юм шиг ухаан алддаг юм шүү. Бүх төрлийн "чадварууд” нь ч гэсэн түүнийгээ дагаад өснө гээ.
Эцэслэн хэлэхэд, өөр тоглоом суулгуулахгүй байхын тулд жалхүүгийн компын бүх "хардыг” нь дүүргэн ядаргаа болох, тэр тусмаа байн байн системын алдаа үүсгэх шаардлагагүй (тэгвэл харин эсрэг үр дүнд хүрнэ), ганцхан түүний "санамж” ойг нь бүрэн эзэмдэхэд л хангалттай. "Хард” дискэнд нь өөр програм суусан ч, "санамж” нь дүүрсэн бол тэр програм ашиглагдахгүй байсаар байгаад л аяндаа uninstall хийгдэх хувь тавилантай юм. Ялангуя нөгөө тоглоом нь алдаа заадаг бол бүр ч удахгүй. Дээрх бүх шаардлагыг хангасан, дээрээс нь жаал бүхэн нүдээ унагасан "ориг” тоглоом бол ямар үнэтэй гээ? Түүнийгээ алдахаас ямар ч жаалхүү айдаг юм.
Энэ бүхнийг би яаж мэднэ вэ, гэж үү? Яагаад гэвэл би бусдын адил эр хүн. Бид эмэгтэйчүүдийг бодвол гадна, доторгүй хамаагүй энгийн зохион байгуулалттай, бүдүүлэг хийцтэй тул хоорондоо адилхан, урьдчилан таамаглахад хялбархан амьтад юм шүү дээ. Харин энэ бол нууц шүү, хүнд битгий хэлээрэй.
Т.Бат-Оргил

http://www.zuv.mn/page/newsmore/8213