ЗТХЯ-ны нэрээр залилан хийж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр тус яамны ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, мөнгө санхүүгээр хохироох, залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлж байна.
Иймд мөнгө, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулъя.
Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ