“Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг оюутнуудын дунд зарлалаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний бүтээл шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулах уг арга хэмжээ нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 2 үе шаттай үргэлжилнэ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон олон улсад IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад уралдааны зорилго орших юм. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулах уг уралдаан нь "Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дэмжин ажиллана.

Оролцогчид нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр гэсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр 2019 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл khaliunaa.ts@erdenestt.mn цахим хаягаар ирүүлэх юм.

Харин хоёрдугаар шатанд шилдэг 25 оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, 5 шилдэг оюутныг шалгаруулах бөгөөд Эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.04.26-ны өдрийн 09:00 цагаас ШУТИС-ийн төв байранд зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

 

 

Эх сурвалж: ”Эрдэнэс-Тавантолгой” ХК

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen