"Би хэрхэн Нийгмийн хөтөч байх вэ? сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

МЗХ-ны дэргэдэх "Нийгмийн хөтөч ” клубээс 2017 оны 10-р сарын 26 ны өдөр нийт оюутнуудын дунд "Би хэрхэн Нийгмийн хөтөч байх вэ? сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

Оролцох оюутнуудын бүтээлийг 2017 оны 10-р сарын 15-аас 24-ны хооронд хүлээн авах юм.

Зорилго: Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулахад оршино.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт их дээд сургуулийн оюутнуудыг идэвхитэй оролцохыг МЗХ-ны дэргэдэх "Нийгмийн хөтөч ” клубээс уриалж байна.

Зохион байгуулагч МЗХ-ны дэргэдэх "Нийгмийн хөтөч ” клуб

Дэлгэрэнгүй мэдээллийг 89194193 97170514 дугааруудаас лавлана уу?



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen