“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУВЬЦААГАА ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХ АЛХМАА ХИЙЖ БАЙНА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУВЬЦААГАА ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХ АЛХМАА ХИЙЖ БАЙНА

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн билээ.

Уг ажлын хүрээнд энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Minex Eurasia”-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож байна.

Тус чуулга уулзалтад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга илтгэл тавигдлаа.

“Minex Eurasia” чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Уг чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байна. Хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen