ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ ГЭВ

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ ГЭВ

 

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.

  Өвөл хур тундас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

 Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх сумдад  байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen