Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүллээ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүллээ

 

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Ой, хээрийг түймрээс хамгаалах үндэсний зөвлөлийн даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж”-ийг  аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.

Тус зөвлөмжийг  Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар хотын холбогдох газрууд болон ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий  сум, дүүргүүдэд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг орон нутагт эрчимтэй, шуурхай  зохион байгуулахыг зөвлөж байна.  Түүнчлэн зөвлөмжийн дагуу өөрсдийн аймаг, суманд түймрийн аюултай улирлын туршид зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан түймрээс хамгаалах орон нутгийн зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдлээ.

2019 оны 2-р сарын 13-ны өдрийн 08/883 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт дараах зөвлөмжийг хүргүүлэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen