Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг боллоо

Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг боллоо

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.  

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 281 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen