Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдвор Монголдоо буцаж ирлээ

Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдвор Монголдоо буцаж ирлээ

 

Монгол Улсаас Өмнөд Солонгост хууль бусаар хил давуулан оруулсан үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаасан талаар БНСУ-ын Дээд Прокурорын газраас мэдээллээ.

Тодруулбал, 2014 оны тавдугаар сард Монгол улсын нэг иргэн, БНСУ-ын хоёр иргэний хамт Монголын хилээр Өмнөд Солонгос руу үлэг гүрвэлийн чулуужсан яс гаргасан бөгөөд БНСУ-д нэвтэрсний дараа хуулийнхан тэднийг саатуулжээ. Тус үлэг гүрвэлийн чулуужсан яс бүхий олдвор нь Тарбозаур Батаарынх бөгөөд зөвхөн Монголын говь цөлөөс олддог эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс аж.

Энэ талаар Сөүл дэх Өмнөд Солонгосын Дээд Прокурорын газар "Гадны улс орны хилээр орж ирсэн хууль бус түүхийн үнэт олдворыг эх нутагт нь буцаах олон улсын конвенци байдаг. Чулуужсан ясыг эх оронд нь буцааж, хэрэгт холбогдолтой этгээдүүдийг үргэлжлүүлэн шалгах болно” гэжээ.

Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen