Эмэгтэй, эрэгтэй хоёр өндөр барилгын дээвэр дээрээс үсрэн амиа хорложээ

“ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр өглөөний 09:30 цагт иржээ.

“Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан байна. Яг одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн шалгаж байна” гэсэн мэдээллийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэллээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen