Дээрэмдүүлээд ухаан оролгүй, осгож амиа алджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус ноцтой осол гаргалаа. Ослын улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газар дээр үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Иргэд олон нийт хөдөө орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулна.  

Энэ амралтын өдөр нийслэл Улаанбаатараас осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулсанаар гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчимд “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэх мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай  “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчилахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг,  28 настай “Е” гэгч байсан. Тэрбээр амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож унагаад утсыг нь авч, орхиод явсан нь тогтоогдсон гэлээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen