Зам тээврийн ослыг улмаас 9 хүн хүнд, хөнгөн гэмтжээ
Өчигдөр буюу энэ сарын 6-ны мягмар гарагт Замын цагдаагийн албанд нийт 290 дуудлага, мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Мөн зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн. Тухайлбал, БГД-ийн нутаг Гурвалжин төвийн урд зогсоолд Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. ХУД-ийн нутаг Viva City хорооллын замд Ist маркийн автомашины жолооч нь байрныхаа гадаа тоглож байсан явган зорчигч 4 настай Д-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг шалгаж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.