П.Алтаннавч: Модон бумба цусны эргэлтийг сайжруулж, биеийг тайвшруулдаг
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар Амбулатори №1-ийн Уламжлалт эмчилгээний эмч П.Алтаннавчтай модон бумба, түүний эмчилгээний тухай ярилцлаа.
-Сайн байна уу? Модон бумбыг танай Уламжлалт эмчилгээний кабинет хэзээнээс эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэж эхэлсэн бэ?
Манай кабинет нь 2017 оны 11-р сараас эхлэн хэрэглэж байна. Модон бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж хүний биеийн биологийн идэвхит цэгүүдэд дулааны болон цусны эргэлтийг сайжруулж, биеийг тайвшруулдаг.
-Бусад бумбанаас илүү давуу тал нь юу вэ? Ямар хугацаагаар тавих вэ?
Татдаг буюу хуванцар бумба нь хүний биед тавихад, амархан сулардаг бол модон бумба нь маш сайн сорж огт сулардаггүй сайн талтай. Модон бумбыг тависнаар давуу тал олон. Жишээлбэл: Булчин суллах, хөшилт хөөрөлтыг багасгана, галтай банбараар тавьдаг учир дулааны үйлчилгээ маш сайн үзүүлдэг.
Модон бумбыг 5-10 минутаар тавьдаг.
-Эмчилгээ үйлчилгээнд ямар үр дүн өгч байна?
Эмчилгээ үйлчилгээнд үр дүнгээ маш сайн өгч байгаа шүү.
- Арьсанд: Арьсны гүнд зогсонгишсон цусыг арьсны гадаргуугаар гадагшлуулан зайлуулдаг.
- Булчинд: Бумба тавих эмчилгээ нь булчин дахь судсанд бөөгнөрсөн цусыг цэвэрлэж , хялгасан судасны үйл ажиллагааг сайжруулдаг.
- Үе мөчинд: Бумба эмчилгээ нь үе мөчний цусан хангамжийг сайжруулснаар үе мөчний архаг үрэвслийг анагаах ач тустай.
- Хоол боловсруулах тогтолцоонд: Дотор эрхтэн болон ходоод гэдэсний хөдөлгөөн , хоол боловсруулах шингэний шүүрлийг сэргээж, хоол тэжээлийн шингээлтийг сайжруулдаг.
-Тэгвэл модон бумба нь хүний бие эрхтэнд маш эерэг үр дүнг үзүүлдэг юм байна. Өөр ямар төрлийн өвчнүүдийг анагаадаг вэ?
Амьсгалын замын үрэвсэлт өвчнийг эмчлэх, Хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах, Өвдөлтийг багасгах, Биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Мөн бумба тавьж цус авч эмчлэх самналт хийх/, гулгуур бумба тавьж зовиурыг багасгаж , хөшилт хөөрөлтыг намдаах, модон бумбаны зураг оруулах зэрэг давуу талтай.
-Модон бумбыг тавихдаа анхаарах зүйлсийг хэлж өгөөч? Мэдээж гэрийн нөхцөлд дур мэдэн хэрэглэж болохгүй байх?
Бумбыг нарийн мэргэжлийн эмч болон сувилагчид л тавих хэрэгтэй.
- Цээжин дээр буюу хөх, багана нуруун дээр тавьж болохгүй.
- Хөвөн спирт хэрэглэж байгаа үедээ спиртийг хөвөнд хэт ихээр шингээж болохгүй.
- Бумбаны ирмэгийг эмтэрсэн эсэхийг заавал шалгаж үзэх ёстой.
- Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос түрхэнэ.
- Бумбыг хэт халааснаас түлэгдэл үүсэж болно.Иймээс нягт нямбай ажлах ёстой.
- Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зүүн гарын алгаар таглаж үлээх, эсвэл устай саванд дүрж унтраах зэрэгт анхаарах хэрэгтэй.
-Манай уншигчдад хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье!