Баянзүрхчүүд энэ бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

 

 

Баянзүрхчүүд энэ бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийнэСар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ бямба гарагт зохион байгуулна.

Цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 4 бүс болгон зохион байгуулах  бөгөөд аж ахуй нэгж, байгууллага ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх юм.

Цэвэрлэгээнд бээлий, хүрз, шүүр болон бусад багаж хэрэгслээ иргэд өөрсдөө бэлтгэн оролцох бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавина.

Цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах тул их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг идэвхи санаачлагатай оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen