“AstraZeneca”-ийн вакцин сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг үйлдвэрлэгчид хүлээн зөвөөрчээ

“AstraZeneca”-ийн вакцин сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг үйлдвэрлэгчид хүлээн зөвөөрчээ

 

Их Британийн эм үйлдвэрлэгч томоохон компанийн Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан “AstraZeneca” вакциныг олон хүний аминд хүрч, эрүүл мэндийн хувьд асуудал учруулсан гэх үндэслэлээр хохирогчид шүүхэд өгчээ.
Эхний нэхэмжлэлийг 2021 оны дөрөвдүгээр сард вакцин хийлгэснийх нь дараа цус нь өтгөрч, тархинд нь цус харваж, хөдөлмөрийн чадваргүй болсон Жэйми Скотт өнгөрсөн жил гаргасан байна. “AstraZeneca” компани нэхэмжлэлтэй маргаж байгаа боловч вакцин нь маш ховор тохиолдолд TTS-ийг үүсгэж болзошгүй гэдгийг шүүхийн өмнө үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрсөн байна.
TTS нь тромбоцитопени синдром гэсэн үг бөгөөд хүмүүст цусны бүлэгнэл үүсэх шалтгаан болдог. Шүүхэд энэ төрлийн гомдлоор 51 нэхэмжлэл ирсэн бөгөөд хохирогчдын гэр бүл болон төрөл төрөгсөд нь 100 сая фунт стерлингийн хохирол нэхэмжилсэн байна. Хэрэв компани үйлдвэрлэсэн вакцин нь хор хөнөөлгүй гэдгийг баталж чадахгүй бол нөхөн төлбөрийг төлөхөөс өөр аргагүйд хүрч магадгүй юм.
"Ковид-19" вакциныг нэвтрүүлж эхэлсний дараахан буюу 2021 оны гуравдугаар сард эрдэмтэд вакцинаас үүдэлтэй дархлааны тромбоцитопени ба тромбоз (VITT) бий болж байгааг тогтоосон.
“AstraZeneca”-гийн хуульчид анагаах ухааны ертөнц вакцинаас үүдэлтэй ямар нэгэн сөрөг нөлөө бий болж болно гэдгийг аль эрт хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид зөвхөн “AstraZeneca” -гаас болж эрүүл мэндийн асуудалд орсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Telegraph
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen