SOS: Угаартаж нас барсан хүүхдүүдийн "амийг шуналтнуудаас нэхье"

SOS: Угаартаж нас барсан хүүхдүүдийн "амийг шуналтнуудаас нэхье"

 

Сонгууль дөхөж буй эдгээр өдрүүдэд улс төрчид нь суудлын төлөө дотроо хагаралдаж, ард түмэн нь уй гашууд автаж сууна. Учир нь эрх баригчдын шуналын золиос болсон иргэд өдөр бүр амиа алдаж байна. 

Тодруулбал, Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай үйл явдал тохиосоор. Нэг гэрт 10-улаа угаартаж амиа алдсан хэрэг гараад удаагүй байтал орон нутагт ч хүүхдүүд угаартаж хорвоогийн мөнх бусыг үзүүлж буйд эмгэнэж байна.

Дөрвөн жилийн өмнө угаарын хийнд хордлоо гэсэн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүр 30-хан дуудлага ирэх тохиолдол байжээ. Гэтэл сүүлийн хоёр жил энэ дуудлага огцом нэмэгдэж, угаартсан амь насаа алдсан хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэв. НЭМҮТ, ХӨСҮТ-өөс гаргасан сүүлийн долоон жилийн харьцуулсан судалгааг харвал, 2018 оноос өмнө улсын хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдол жилд 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсч 1000-аас буугаагүй. Өнгөрсөн онд бүр 3184 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд, Улаанбаатарт хотод  2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан. Харамсалтай нь хүүхэд нас барсан бөгөөд эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Мөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарав. Тухайн өдөр цас бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас хүүхдүүд өрхөө бүтээсэн байсан гэх мэдээлэл байна. Угаарын хийн хордлогын улмаас 2 болон 16 настай хүүхэд амиа алдсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Угаартаж нас барсан иргэдийн ар гэрээс шалтгааныг тодруулан асуухад дийлэнх нь ямар шалтгаанаар нас барсныг мэдэхгүй байгаа нь статистик магадлалаар илэрсэн гэж ХӨСҮТ, НЭМҮТ-ийн хамтарсан судалгаанд дурджээ. Харин угаарын хийнд хордсон иргэдийг энэхүү ажилтай холбогдох хүмүүс галлагаа буруу хийсэн, өрхөө бүтээсэн, зуухны битүүмж алдагдсан, утаа мэдрэгээ ажиллуулаагүй зэргээр нийтэд мэдээлдэг. Тэд өөрсдийгөө буруугаасаа болж угаартаад эрүүл мэндээрээ хохироод цаашлаад амь насаа алдчихсан мэтээр ойлгуулдаг. 

Түүхий нүүрсээ түлэхийг хориглож шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ монгол улсдаа тус үйлдвэрийг байгуулахаар болсон байдаг. Гэвч эрх баригчдын шуналын улмаас өнөөдөр бид хүүхдүүдээ алдсаар, тэднээс амийг нь нэхэж байнa!!!      Уг нь агаарын бохирдлыг бууруулах тухай тогтоол 2008 оны нэгдүгээр сард гарч байжээ.

Нийслэл Улаанбаатар хотыг хагас коксон түлшээр хангах 17,000,000,000 төгрөгийн төсөвтэй ажлыг Ч.Хүрэлбаатар Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ санаачлан Засгийн газрын тогтоол болгон батлуулж байлаа. Харин хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийн сонгон шалгаруулалтад Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий "Аморе интернэшнл" ХХК-д оролцож ялалт байгуулав. "Аморе интернэшнл" ХХК улсын төсвөөс 17,000,000,000 төгрөгийн санхүүжилтээ бүрэн авсан хэрнээ үйлдвэрээ барьж ашиглалтад оруулсангүй.

Шуналдаа автсан хэдхэн хүний зохисгүй үйлдлийн золиос нь Монголын ард түмэн болсныг нууц материалууд нэвтрүүлэгт тодоос тод дурджээ.

Агаарын бохирдлын хэмжээ буурахгүй бүүр өвчлөл нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж мэдээлэх болсон. Бид угаарын хийнд хордож эрүүл мэндээрээ хотоороо хохирч байгааг Элэгний хорт хавдартай 200 гаруй өвчтний элэг тайрсны дараах хавдарт генийн судалгаа хийхэд тодорчээ. Уг судалгааг Европ, АНУ-ын 200 гаруй элэгний хорт хавдартай иргэдтэй харьцуулан олон улсын өндөр түвшинд хийгдэж судлагдсан байна. Гэтэл монголчуудад түүхий нүүрс түлээд ялгардаг метилтсэн хүхрийн исэл гэдэг бодис 4 удаа хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн нэг нь өртөж хавдар тусаж байна гэсэн судалгааны хариу гарчээ. Мөн амь насаа алдсан 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амь насаа алдсан гэх судалгааны тайлан 2017 онд гарч байв. 

Энэхүү хортой түлшээ хэзээ зогсоох вэ?! Шаталт явагдах үедээ ямар бодис ялгаруулж байгааг судлаад гаргах хэрэгтэй байна. Чих, хамар хоолойн болон уушгины өвчлөл нийслэлчүүдийн хувьд эрс нэмэгджээ. Шударга бус зүйлээс болж цөөхөн монголчууд бид үр хүүхэд, ах эгч, аав, ээжээ алдсаар байх уу? Шахмал түлшний чанар муудсан гэдгийг Л.Ганзориг хэдийнээ хүлээн зөвшөөрч олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өдгөө төр засгаас энэ хорт бодис ялгаруулж буй түлшээ зогсоож олон айлыг өнчрүүлэхээ зогсоохыг шаардаж байна!

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen