Уурлах нь зүрхэнд нөлөөлдөг үү

Уурлах нь зүрхэнд нөлөөлдөг үү

 

Уур уцаар нь зүрхэнд сөргөөр нөлөөлдөг үү. Өмнөх судалгаанууд цочмог уурлах болон  зүрхний шигдээс үүсэх эрсдэлийн хооронд холбоо байгааг харуулж байна. Колумбын их сургуулийн Ирвинг анагаах ухааны төв, Йелийн анагаах ухааны сургууль, Нью-Йорк дахь Гэгээн Жонны их сургууль болон бусад байгууллагуудын судлаачид энэ талаар судалгаа хийжээ. Энэ асуултад хариулахын тулд тэд зарим хүнийг уурлуулах хэрэгтэй болсон байна. Судлаачид эрүүл 280 насанд хүрэгчдийг сонгон авч, найман минутын турш чанга дуугаар тоолж, тухгүй байдал бий болгож, илэрхийлж буй сэтгэл хөдлөлөөр нь тэднийг дөрвөн бүлэгт хуваасан байна. Тэднээс 100 минутын зайтай  цусны дээж авч, цусны урсгал, даралтыг хэмжсэн байна.  Америкийн Зүрхний нийгэмлэгийн сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгааны үр дүнд уур уцаар нь  судасны үйл ажиллагааг алдагдуулдаг тул зүрхэнд хүчтэй нөлөөлдөг болохыг баталжээ.
Уг нийтлэлд судлаачид стрессийн гормоны өөрчлөлт нь үрэвслийг ихэсгэх, зүрхний цохилт, цусны даралт, амьсгал зэрэг биеийн  үйл явцыг зохицуулдаг автономит мэдрэлийн системийг идэвхжүүлэх зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: CNBC
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen