Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “С” ХХК-д хууль бусаар газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Прокурорын байгууллага дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдөр 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр ес, Авлига, албан тушаалын долоо, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

   Үүнд Дундговь аймгийн Засаг дарга Ц.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, “С” ХХК-нд 2000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

https://ergelt.mn/news/123/single/44151

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen