Өндөр уулан дахь зураглаач ах, дүү

Хайртай болохоор баримталж явдаг!

Хармөрөн мужийн Мүданьжян хотын Мүлин хотын Хэши суурингийн Чаншин тосгонд зураглаач тариачин ах дүү байдаг. Ах нь Дуань Чанши, дүү нь Дуань Чанлинь гэдэг. Хорь гаруй настай байхдаа ах, дүү хоёр хамт номын дэлгүүрт явж байтал гэрэл зургийн сэтгүүл тэдний анхаарлыг татжээ. Гайхалтай гэрэл зургууд нь яахын аргагүй ах, дүү хоёрын нүдийг хужирлан, сэтгэлийг аргамжжээ. Тэр сайхан дүр зураг нь тэдний уран бүтээлийн дур хүслийг өдөөдөг үр нь болж зүрхэнд нь соёолжээ. Ах, дүү хоёул сая уулын жимс худалдсан мөнгөөрөө хуучин гэрэл зургийн аппарат авч уулын гүн рүү алхаагаа нийлүүлэн мөрөөдлийн аянаа эхлүүллээ.

Тариаланчид бараг бүтэн жилийн турш завгүй ажилладаг бол энэ ах, дүү хоёр цаг зав гаргаж гэрэл зургийн аппаратаар "тоглох" болсон байна. Зураглах мэргэжлийн тухай ямар ч ойлголтгүй байсан ах, дүү хоёр нутгийн иргэд болон нутаг усныхаа сайн сайхныг гэрэл зургийн дурандаа багтаан амьдралаа тэмдэглэж явжээ.

  Чармайлт хүнийг гомдоохгүй гэдэгчлэн тэд нарын бүтээл улам бүр танигдах болсон юм. 2009 оноос хойш ах, дүү хоёрын бүтээл "Хятадын гэрэл зураг", "Гэрэл зургийн ертөнц", "Ардын гэрэл зураг" зэрэг мэргэжлийн гэрэл зургийн сэтгүүлд хэвлэгдсэн. Түүнээс гадна, Үндэсний тариаланчдын гэрэл зургийн үзэсгэлэнгээс олон шагнал хүртсэн байна. Дуань Чанши 2017 онд Хятадын гэрэл зурагчдын холбооны гишүүнээр бүртгэгдэж, Дуань Чанлиний "Намуун шөнө" бүтээл нь анхны "Мөс цасны титэм: Хармөрөн" олон улсын мөс, цасны гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож тэргүүн шагнал хүртсэн юм.

Амжилт бүтээлийнхээ тухай ах, дүү хоёр:

- Юуны түрүүнд нутгийнхаа нийт олонд таларлах илэрхийлье. Нутгийн ах, дүү нар минь бид хоёрын бүтээлд эх сурвалж хангаж өгсөн. Бид гэрэл зурагчид биш, зөвхөн нутгийнхаа уламжлалт соёл, үзэсгэлэнт байгалийн зөөвөрлөгч төдий юм гэж хэллээ.

 

 

 

Зохиогч: Нийтлэл: ЖАН ИНЛИ Редактор: ЧИ ЖИН
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen