Нярайн эмгэг шарлалт нь тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай

Нярайн эмгэг шарлалт нь тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай

 

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусан дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй байна. Уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдсэнээр хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай хэсэгт шар туяатай үүсэж эхэлдэг. Үүнийг нярайн шарлалт гэнэ. Түүнчлэн нярайн шарлалтыг хэвийн болон хэвийн бус гэж хоёр ангилдаг бөгөөд дээр дурдсан үйл явц нь хэвийн шарлалт юм. Нярайн өсөлт хөгжилт хэвийн асаргаа сувилгаа сайн байвал 14 хоногийн дотор элэг шүүгээд илүүдэл нь алга болмогц шарлалт арилдаг. Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой байдаг

Харин нярайн эмгэг шарлалт нь төрсний дараах 24 цагийн дотор эхлэх ба 14 хоногоос удаан хугацаанд үргэлжлэх, гүн шарлах, биеийн ерөнхий байдал муу байх зэрэг шинжүүдээр илэрнэ. Мөн шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай. 

Нярайн эмгэг шарлалт нь тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултайНярайн эмгэг шарлалт нь тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen