Вьетнамд олон зуун мянган загас үхжээ

Вьетнамын өмнөд хэсгийн Донгнай мужийн усан санд загас олноор үхсэн нь Зүүн өмнөд Азийн агаарын температурын өсөлтийн нөлөөллөөс болсон гэж цаг уурчид үзэж байна. 

Загасчид 300 га талбайг хамарсан Сонг Майн усан санг дүүргэсэн олон зуун мянган үхсэн загасыг гаргахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сард Вьетнамын өмнөд хэсэгт агаарын температур бараг 40 хэм хүртэл халж, тариаланчид ургацаа хамгаалахын тулд тэмцэж байгаа. 

Сүн Май усан сангаас хатсан, үхсэн загасны бөөгнөрөл.

Нөхөрлөлийн гишүүд болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн ган гачиг, хэт халалт, усан сангийн менежменттэй холбоотой асуудлуудыг загаснуудын үхэлд буруутгаж байна. 

Хэдэн долоо хоногийн туршид бороо ороогүй нь мөн усны түвшин багасч, загаснууд хүчил төрөгчийн дутагдалд орох шалтгаан болсон гэж үзэж байна. 

Хувинтай завьтай загасчин үхсэн загасыг цуглуулахын тулд тор барьж байна.

Орон нутгийнхан олон тооны хувин, тортой ажиллаж байгаа ч энэ олон загасыг усан сангаас гаргана гэдэг дааж, давашгүй ажил мэт байгаа гэнэ. 

Усан сангийн гүн дэх загасчин эргэн тойрон дахь үхсэн загасыг цуглуулж байна.

Л.Сайнаа

https://www.24tsag.mn/a/227466

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen