Хорт хавдар үүсгэх үсний будгийн оронд кофе ашигла

 Хорт хавдар үүсгэх үсний будгийн оронд кофе ашигла

 

Британий эрдэмтдийн мэдээлснээр үсний будганд агуулагддаг химийн бодисууд нь хорт хавдар үүсгэдэг болохыг баталжээ.  Судалгаанаас олон жилийн турш үсний будаг хэрэглэсэн 100 өвчтөний 87-д нь хөхний хорт хавдар илэрсэн байна. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлэхгүй, үсийг гэмтээх биш харин ч бат бөх болгодог гэнэ.

Тэгвэл үсний ердийн будганд ойролцоогоор 5000 гаруй химийн бодис болоод маш олон төрлийн хорт хавдар үүсгэгч канцроген агуулагддаг болохыг Хорт хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна. Иймд эрүүл мэнддээ анхаардаг бүсгүйчүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарч байгаа тул кофе үүнд тохирох хамгийн сайн сонголт гэж хэлэх байна.

Кофены өөрийнх нь өнгө үсний өнгийг сэргээж гялалзуулахаас гадна үс ургалтанд эерэгээр нөлөөлдөг. Мөн үсийг эрчимтэй ургуулдаг болох нь Олон улсын сэтгүүлд хүртэл судалгаагаар нийтлэгдэж байсан удаатай.

Кофег хэрхэн үсний будаг болгох ашиглах вэ?

1.Жирийн үед уудаг шигээ кофегоо найруулан,  боломжтой бол эспрессо бэлдээрэй.

2.Халуун кофегоо хөртөл нь байлгана.

3.Аяганд 2 цайны халбага органик кофе хийгээд дээрээс нь үс ангижруулагчаасаа түрхэх хэмжээгээрээ тааруулан хийж хутгаад, үүнийгээ хөрсөн кофетойгоо холино. Уг маскаа үсэндээ түрхэж, цаг орчим байлгана.

4.Үр дүнд нь үсний өнгө сэргэж, шоколадан бор өнгөтэй болсон байдаг.

Үсээ ч мөн кофегоор зайлж болдог

-Эхлээд үсээ шампуниар угаагаад үсээ бэлтгэсэн кофегоороо шавшаад 20 минут орчим байлгана.

-Харин үсний өнгийг бэхжүүлэх зорилгоор алимны цууг ашиглаарай. Өөрөөр хэлбэл үсээ алимны цуутай усаар зайлаад дахин цэвэр бүлээн усаар угаана.

Магадгүй эхний нэг удаад туршиж үзэхэд үр дүн нь сайн мэдрэгдэхгүй ч байж болох ч хэд хэдэн удаа давтаад үзээрэй. Ялгааг нь та хэдэн өдрийн дараагаар ажиглах болно.

Эх сурвалж: www.fithacker.ru

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen