Окинавад Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах ажлыг сэргээв

 

ТОКИО. /TASS/. Японы зүүн хойд нутгийн Окинава арлын Наго хотоос холгүй оршдог Хэноко буланд АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын Футэмма агаарын баазыг шилжүүлэн байрлуулах ажлыг тус улсын эрх баригчид пүрэв гарагт сэргээлээ. Энэ тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.
 
Дээрх ажлыг зогсоох тухай Окинава мужийн эрх баригчдын гаргасан шийдвэрийг Японы Дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам тус улсын Батлан хамгаалах яамны хүсэлтээр урьд нь хүчингүй болгожээ.
 
“Эрх баригчид Окинавагийн оршин суугчдын хүсэлтийг анхаарч үзэхгүй байна” гэж тус мужийн орлогч захирагч Киитро Зяхану мэдэгдсэнийг “Kyodo” агентлаг уламжилсан байна.

 

 

 
Америкийн агаарын баазыг Японы Окинава арал дахь хүн ам шигүү суурьшсан Гинован хотоос тус арлын Хэноко буланд шилжүүлэн байрлуулах асуудал 2006 оноос хойш яригдаж байгаа юм. Футэмма баазыг Японы хамгийн өмнөд муж болох Окинава дотроо байлгах тус улсын эрх баригчдын бодлогод мужийн оршин суугчид болоод орон нутгийн эрх баригчид ихэд дургүйцдэг бөгөөд Америкийн цэргийн объектыг Окинавагаас гаргахыг шаарддаг.

Окинава муж нь Японы газар нутгийн 0.6 хувийг эзэлдэг боловч тус мужид Америкийн цэргийн объектуудын 74 хувь нь байрладаг аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen