Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийнэ
Мэргэжлийн боскт хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт рингэн дэх ээлжит тулааныхаа гэрээг хийжээ.
Энэ тухайгаа тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгав. Н.Төгсцогт “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэсэн байлаа.
Тоглолтын хуваарь, өрсөлдөгчийн мэдээллийг одоогоор хараахан зарлаагүй юм.