Н.Төгсцогт багшийнхаа дүрийг өмсгөл дээрээ мөнхлөв

Рингэн дээр King Tug нэрээр гарч буй Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь 28 тулааныхаа 25-д ялалт байгуулаад буй чамгүй туршлагатай 34 настай колумб боксчин Оскар Эскандон. Тэдний тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын Beau Rivage Resort & Casino-д болно.

Тулаан хаяанд ирсэн энэ өдрүүдэд Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залсан олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрбээр боксын замд хөтлөн оруулж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багшийнхаа хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ "R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард хүнд өвчний улмаас таалал төгссөн багшийнхаа гэгээн дурсгалд зориулж Н.Төгсцогт ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.
