Дэлхийн хамгийн тэнэг дээрэмчид

Дэлхийн хамгийн тэнэг дээрэмчид

 

Энэ итгэхийн аргагүй үйл явдал Бельгийн Шарлеруа хотод болсон байна. Зургаан хөвгүүн хотын захад байрладаг цахилгаан тамхи худалдаалдаг жижиг дэлгүүрийг дээрэмдэхээр шийдсэн аж. Тэд мухлаг руу орж ирээд эзэнд нь дээрэмдэх зорилгоор ирсэн гэдгээ хэлжээ. Харин дэлгүүрийн эзэн Дидье огт сандраагүй гэнэ шүү. Мань хүн дээрэмчдэд хэтэрхий эрт ирсэн болохыг нь тайлбарлаж гарчээ. 

 

Дидье “Одоо өдрийн гурван цаг болж байна. Хэн ийм цагаар дээрэм хийдэг юм? Кассан дотор мөнгө бараг алга. Та нар орой ир л дээ” хэмээжээ. Ийнхүү мань хүн урилгагүй зочидтой 14 минутын туршид ярилцжээ. Хөвгүүд түлхэлцэж байсны эцэст лангуун дээрээс зарим нэг барааг нь шүүрч авахыг оролдмогц дэлгүүрийн эзэн оройн цагаар ирж дээрэм хийвэл зүгээр гэдгийг нь ойлгуулсан байна. 

 

Банди нар арга буюу гарч оджээ. Дидье тэр даруй цагдаагийн газар луу утас цохив. Жижүүрийн офицер түүний яриаг сонссоны эцэст “Наадуул чинь дахиад ирэхгүй дээ. Тийм тэнэг үйлдэл хийхгүй байх. Тэгэхээр тайван байж болно. Бид цагдаа явуулах боломжгүй” хэмээн хэлсэн гэнэ. Гэтэл дээрэмчид эргээд ирсэн аж. 17 цаг 30 минутад тэд дахиад л дэлгүүр лүү орж ирсэн байна. 

 

Дидье тэдэнд “Арай болоогүй байна. Би бэлэн мөнгөө тоолж амжаагүй. Нэг цагийн дараа хаана. Тэгэхээр хүрээд ирээрэй” хэмээн сэнхрүүлэв. Хөвгүүд дахиад л юу ч авалгүй явсан гэнэ. Тэд яг нэг цагийн дараа тохирсон ёсоор эргээд иржээ. Харин тэднийг тэнд цагдаа нар угтаж авсан байна. Тавыг нь шууд баривчилсан бол нэг нь зугтаж амжив. 

Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen