Дэлхийн хамгийн нууцлаг газар болох Хятадын хамгийн баян тосгон
Хятадын Хуаси тосгон бол “коммунист дэглэмтэй улсын жинхэнэ диваажин” юм. Эндхийн иргэд маш баян ч хэвлэлийнхэнтэй харилцах хориотой. Тус тосгон урьд нь маш ядуу байсан бөгөөд нутгийн иргэдийн олонх нь хөдөө аж ахуйд ажилладаг байжээ. Харин одоо энэ тосгон гангийн зах зээл, хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ саятнуудын тосгон болж чаджээ. Энд “бүртгэлтэй 2000 иргэн” аж төрдөг. Тэд эрүүл мэнд, боловсрол зэргийг үнэгүй авдгаас гадна тансаг ордон, автомашинуудтай. Түүнчлэн иргэдийнх нь банкны дансанд 250 мянгаас доошгүй доллар бий. Бүгд долоо хоногийн 7 өдөр амралтгүй ажилладаг.
240 га газартай энэ тосгоныг Хуаси тосгоны Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга асан Ву Ренабо байгуулжээ. 2011 онд тус тосгон цэцэглэн хөгжсөнийхөө 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Иргэд энэ үйл явдлыг тохиолдуулан 328 м өндөр аварга цамхаг байгуулсан байна. Энэ цамхагт нь нутгийн иргэд нь бүгд орж багтахаар том ажээ. Мөрийтэй тоглоом, хар тамхи зэргийг энд хорьжээ.
Харин Хуасигаас хэн нэгэн явахаар болбол тосгонд эзэмшиж байсан бүх зүйлээ алдах болно. Хятадын хууль зүйн фирмийн нэгэн төлөөлөгч Юан Юлай “Хэдийгээр тосгоны иргэд баян ч эндээс явбал хурааж хуримтлуулсан юугаа ч авч явж чадахгүй болно. Тийм болохоор тосгоны иргэд ёс төдий баячууд юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Mixxstuff