Эх орныхоо төлөө хийсэн ХУЛГАЙ

Эх орныхоо төлөө хийсэн ХУЛГАЙ 1

1911 оны 8-р сарын 21-ны өдөр Винсенза Перуггиа гэх дэлхийд алдартай Итали хулгайч Louvre-ын музейгээс Моно Лизагийн хөрөг зургийг хулгайлж байжээ. Хулгайлахдаа бүр хуулбар зураг оронд орлуулж тавьсаныг музейн ажилчид хоёр хоногийн дараа мэдсэн гэнэ. Тэрээр хулгайлах болсон шалтгаан гэвэл уг зураг нь Италын ард түмний оюуны өмч бөгөөд Наполеон Бонапарт байлдан дагуулалтынхаа үед хулгайлж Францад авчирсан хэмээн хожим хэлсэн байна.

Эх орныхоо төлөө хийсэн ХУЛГАЙ 2

Уг эх оронч хулгайч 3 жилийн дараа буюу 1914 оны 1 сарын 3-ны өдөр баригдаж Моно Лизагийн хөрөг буцаж Парисын музейдээ очсон байна. Винсенза Перуггиа-ын хувьд Францын шоронд 6 сар суусан бөгөөд Италын ард иргэд Засгийн газраа шахаж шаардсаны үр дүнд Итали улсын засгийн газар ялтан солилцох хэлэлцээрээр түүнийг эх орондоо авчирсан юм. Эх орондоо очсон даруйд нь түүнийг сулласан байдаг.

Эх орныхоо төлөө хийсэн ХУЛГАЙ 3

Уг явдлын дараагаар алдарт хулгайч Винсенза Перуггиа нь мэргэжлээ солин энгийн хүний амьдралаар амьдарч, улмаар дэлхийн нэгдүгээр дайнд оролцож дайны дараагаар 1925 онд буюу нас барах хүртлээ Францын Парис хотод өөрийн уран зургийн дэлгүүрийг ажиллуулан амьдарсан аж.

 
Эх сурвалж: Хүн төрөлхтний түүх
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen