Терроризм - Ерөнхийлөгчийн сонгууль

 

 

 

 

2017-04-20-ны 21 цагийн орчимд Парисын хамгийн хөл хөдөлгөөнтэй, Элизейн өргөн чөлөөнд нэг этгээд цагдаагийн машин руу дайрч нэг цагдаагийн аминд хүрч, 2 цагдааг ноцтой шархдуулаад өөрөө цагдаа нарт алагджээ. Хамгийн харамсалтай нь Францын терроризмын эсрэг тэмцэх тусгай албанд бүртгэлтэй энэ этгээдийг хэд хоногийн өмнө "Цагдаагийн аминд хүрэх зэвсэг хайж байна" гэсэн мэдээллийн мөрөөр түр хорьж шалгасан ч барьцтай "шалтаг" алга … гэж үзээд сулласан аж. Ийм ч юм байх гэж… 

 

Энэ явдал 5 цагийн өмнө болсон ч одоо болтол Элизейн өргөн чөлөөг хамгаалалтанд авч олны хөл хорьсон хэвээрээ, хэргийн газарт шинжээчид болон бусад албаныхан ажиллаж байгаа аж. Хэдийгээр алуурчин дахин аюул учруулахаасаа өнгөрсөн ч түүнийг хүргэж ирсэн машины жолооч, магадгүй тэр 2-т зааварчлага өгч байсан байж магадгүй гуравдагч этгээдийн эрэлд гарсан байна. 

 

Францыг дэлхийд сурталчилдаг, хамгийн нэртэй, тансаг дэлгүүрүүд байрладаг алдарт Элизейн өргөн чөлөөг сонгосноороо энэ алуурчин энэ улсын эдийн засагт хохирол учруулж, олон энгийн хүнд бус цагдаад халдсанаараа Францын төрийг онилж, ерөнхийлөгчийн сонгууль болохоос 3 хоногийн өмнө ийн үйлдсэнээрээ гурван давхар цохилт өгөхөөр шийдсэн бололтой гэж үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 

 

2016 оны 11 сарын аймшигт аллагаас хойш онцгой байдал зарласан хэвээрээ байгаа ч арай хайнга хандаж суллаж гэнэдэв үү гэж бодогдлоо. Хэдхэн өдрийн өмнө Францын урд зүгт байдаг Марсель хотод гэмт халдлага хийхээр зорьж очсон 2 этгээдийг баривчлан өнөөдөр Парист хүргэж, Дотоодын Аюулгүй байдлыг хангах албанд хүлээлгэн өгсөн юм. Энэ мэтээсээ хаширмаар л санагдах юм.

Манай монголчууд сонгууль өгөх эрхтэй бол энэ бүтэн сайнд болгоомжтой байцгаагаарай даа.


Г. Хишиг-Эрдэнэ
2017.04.20


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen