Ким Жон Ун: Олон хүн энэ уулзалтыг шинжлэх ухааны уран зөгнөл гэж харж байгаа
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад хандан Сингапурт болж буй БНАСАУ-АНУ-ын энэхүү дээд хэмжээний уулзалт олон хүний хувьд шинжлэх ухааны уран зөгнөл мэт санагдаж байгаа гэж мэдэгджээ.
"Дэлхий нийтэд олон хүн энэ талаар уран шинжлэх ухаан, уран зөгнөлийн киноны уран зөгнөл гэж бодож байгаа" хэмээн Трампад орчуулагчаараа дамжуулан хэлсэн байна. БНАСАУ-ын удирдагчийн хэлсэн үг, түүний орчуулгыг Трампын талд зогссон сэтгүүлчид олж сонсчээ.
Өнөөдөр Сингапурын Сентоза аралд "Капелла" зочид буудалд Америк-Хойд Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байгаа билээ.