Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилживБаянзүрх дүүргийн Онцгой комиссын ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ энэ сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд  өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

                 Уг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй аюул, осол, гамшгийн үед дүүрэг өөрийн хүчин чадлаар авран хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад чиглэх юм. Тодруулбал гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвар эзэмших, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг ач холбогдолтой юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Ой хээрийн түймэр, Малын гоц халдварт өвчин болон Үерийн аюултай тэмцэх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын Команд штабын сургуулийг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд хийж бэлтгэл бэлэн байдлын үзлэг шалгалтыг Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen