Удирдлагын зөвлөлийн хуралдаан болов
Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 3 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, ард иргэдэд онцгой байдлын үед хийгдэх ‘’Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль’’ зохион байгуулах ажлыг хэлэлцсэн юм.
Түүнчлэн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан аваар осол, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 20 дугаар хорооны Зүүн цагаан давааны замын цасыг цэвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.