‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ гамшгаас хамгаалах сургалт болов

 

‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ гамшгаас хамгаалах сургалт боловБаянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах, мэдлэг мэдээллийг олгох зорилготой ‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав.

Уг сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллага, ‘’Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх’’ төсөл болон дүүргийн 87 дугаар бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог тус сургалтын үеэр Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Аюулын яаж үнэлэх талаар мөн Гал унтраах, Утаанаас дүрвэх зэрэг гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг зохион байгуулсан билээ. Түүнчлэн 87 дугаар сургуулийн Өсвөрийн аврагч бүлгийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн юм  хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen