Victoria’s Secret загварын шоуны тасалбар МАШИНААС Ч ҮНЭТЭЙ
Гайхамшигт Victoria’s Secret загварын шоу болоход сар гаруйхан хугацаа үлдээд байна. энэхүү шоуг дэлхийн өнцөг булан бүрт телевизээр гарахыг хүлээж, бядтай нэг нь халуухан моделуудыг дэргэдээс нь хардаг шүү. зарим бүсгүйчүүд энэхүү шоуг үзсэнийхээ дараа идэх зүйлсээ эрс багасгадаг гэсэн яриа ч байдаг. Мэдээж хэн төгс бие галбирыг хүсэхгүй байх билээ.
Энэ жилийн хамгийн тачаангуй үдэш бидний төсөөлснөөс ч илүү халуухан болж өнгөрөх нь ээ. Учир нь энэ жилийн урлагийн зочдоор Леди Гага, Бруно Марс ба The Weeknd гэх орчин үеийн хамгийн хүчирхэг хоолойтой уран бүтээлчид уригдсан байна. Леди Гага анх удаагаа Victoria”s Secret-ийн тайзан дээр дуулах гэж байгаа бол бусад дуучид өмнө нь сахиусан тэнгэрүүдтэй хамт алхаж байсан туршлагатай. Тэгвэл энэхүү гайхалтай шоуны билетийг олж, сахиусан тэнгэрүүдийг амьдаар нь харах тун ховор бас хэцүү зүйл юм.
Шоуны зохион байгуулагчид үзэгчдийн суудлыг ихэвчлэн урилгын зочдоор дүүргэдэг ч цөөн тооны билетийг VIP хүмүүст борлуулдаг аж.
Энэ удаагийн Victoria”s Secret загварын шоу анх удаагаа Парис хотноо, уужим орон зайтай Grand Palais их дэлгүүрт зохиогдох тул борлуулагдах билетийн тоо урьд өмнөхөөсөө хамаагүй өндөр байх магадлалтай байна.
2016 оны шоуны билетийн үнэ хараахан гараагүй байгаа.
Гэхдээ "The Fashion Spot” дижитал сэтгүүлийн мэдэгдсэнээр 2015 онд "VIP Concierge” байгууллага өөрсдийн үйлчлүүлэгчиддээ нэг билетийг 17,500долларын үнээр борлуулсан байна.
Харин ийм их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн биш хүмүүс 6,500 долларын үнээр шоуны дараах, алдартнуудаар дүүрсэн after party-д оролцох боломжтой байжээ.
Цаашилбал 2014 онд билетийн үнэ 16,600, харин 2013 онд 14,000 долларын үнэтэй байв. Энэхүү жил бүрийн үнийн өсөлтийн шинж чанарыг харахад энэ удаагийн загварын шоу 17,500 доллар давах нь ээ.
Энэ жилийн загварын шоунд Victoria”s Secret нийт 52 загвар өмсөгч шалгаруулж авсны дөрөв нь Ази гаралтай. Хамгийн сонирхолтой нь алдарт тайзан дээр алхах эрх авсан дөрвөн модель бүгд Хятад улсад төржээ.
Жил ирэх тусам загварын шоунд олон шинэ нэрс нэмэгдэж, нийт моделиудын тоо 50 давсан ч Victoria”s secret-ийн тайзан дээр олон жил дарааллан алхсан Магдалена Фраковяк, Жак Жагасяк, Шанина Шейк гэх зэрэг үзэсгэлэнт моделиудгүйгээр загварын шоу үргэлжлэх гэнэ.
Б.Энх-Уянга