Хүний нутагт хүндлэл дор “хүмүүжсэн” таван хоног

 

Хүний нутагт хүндлэл дор “хүмүүжсэн”  таван  хоногЭнэ тэмдэглэлийг хөтлөх зуур нэгэн зүйл бодогдсоор явлаа.  Төв аймагт болсон залуу малчны зөвлөгөөн дээр нэг гавъяат малчин зөвлөгөөн чуулган бол хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой зүйл гэж хэлснийг санав.

Харин энэ удаа Япон улсын Ямагиши холбооны урилгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн туршлага судлаж танилцахаар  арлын орноор зочлохдоо аяллаар асар их хүмүүжил олж байгааг мэдэрсэн юм.

Нарита нисэх онгоцны буудал дээр Ямагиши холбооны тэргүүн Моцамото, орчуулагч залуу Бямбаа нар угтаж авлаа. Зочдоо хүндэлдэг зан чанар хэн хүнд байдаг ч гэсэн Япон хүмүүсийн эелдэг зочломтгой чанар гойд юм билээ. Тэдний хүмүүсийнх нь ёс суртахуун хүмүүжлийн хэв шинж нь их гоё,  ажиглаад  байхад дагаад би өөрөө өөрчлөгдөөд байлаа.

Учир нь тэдний ариун цэвэрч байх дадал нь намайг биширүүлсээр байв. Олон тавчик сольж өмсөж сураагүйн дээр тогтмол гараа угааж хооллоно, хоол идсэний дараа бүгд л аяга тавгаа хурааж хумих ажлаа хийнэ. Энэ бүхнийг хажууд нь байгаа хэн ч гэсэн дагах хэрэгтэй болно. Урьд нь Тошиба компаны захирал байсан Моцамото эелдэг бас их зарчимч, жинхэнэ ажил хэрэгч, удирдагч хүн болохыг би анзаарсан. түүний зэрэгцээ бид 2-т анхаарал хандуулж нэг хором ч анхаарлаа салгаагүй. Мөн бидний Японд байх хугацааны аялах төлөвлөгөөг нарийн гаргаад түүнд Токио хотын үзэсгэлэнтэй газруудаар аялуулах, өөрийн холбооны ХАА-н фермер ногоо, жимсний аж ахуйнуудыг нэг бүрчлэн үзүүлэх явдал байв.

Хамгийн их санаа зовсон зүйл бол Монголын зочдыг авч явахад гутлыг нь солих ёстой байв. Учир нь манай оронд малын гоц халдварт шүлхий боом гэх мэт халдвартай нутгаас ирсэн явдал гэнэ. Тэгээд орчуулагч Бямбаа маань бидэнд болгоомжтой ойлгуулаад гутлын дэлгүүр орж шинэ гутал авч өглөө. Бидний хувьд бол завшаан юм даа. Тэгээд хуваарийн дагуу аялаж эхэлсэн юм. Япон улсад тохиолдсон гамшгаас болоод айл өрх, албан байгууллага бүр тог цахилгаанаа 15 хувь хэмнэх ёстойг засгийн газраас шийдвэрлэсэн байна. Үүнийг бараг 100 хувь хэрэгжүүлээд тог  цахилгаанаа  хэмнэх учир хөргөлтийн кондишнээ асаахгүй байгаа гэнэ.

Миний ажигласнаар Япон, Монгол хоёр орны хүмүүсийнх нь сэтгэлгээнийнх нь хооронд том зөрүү байна. Энэ талаар Лу. Болдын бичсэн "Амьд явах амархан амьдрах хэцүү” гэдэг номонд өгүүлсэн  үлгэрийг саналаа. Явж явж хүн гэдэг амьтан өөрөө өөртөө үнэнч байх сэтгэл, дадалыг япон хүмүүс дотоодоосоо сайн ойлгосон юм билээ. Нийгмийн өмнө ,бусдын өмнө, өөрийнхөө өмнө хүлээх үүргээ маш сайн ойлгодог.

Харин монголчууд бидний хувьд энэ тал дээр туйлын хангалтгүй байгааг өөрийн биеэр мэдэрч үзлээ. Бусдыг биш өөрөөсөө шүүмжлэлтэй хандаж байлаа. Би өөрөөсөө асууж өөртөө хариулах гэж оролдсон боловч тоймтой зүйл олдохгүй байв.

Эхний өдөр Токио хоттой танилцах аялал байсан. Уг хотын төвөөр автобусаар аялаж дэлхийн хамгийн өндөр барилга, цамхаг дээрээс их хотын барилга зам байгууламжуудыг алган дээр байгаа юм шиг харсан. Буддын шашны том сүмээр орлоо, сүсэгтэнүүд   жуулчид  итгэл бишрэлтэйгээр мөргөж байгаа харагдсан. Төрийн ордон, хааны ордон, мөн усан  онгоцоор явж хотын түүх дурсгалын газруудаар орж үзлээ. Би урьд нь олон газраар явж үзсэн боловч ийм цэвэрхэн хот тааралдаж байгаагүй  санагдана. Тэр олон машин зам харгуй, байлаа ч манай Улаанбаатар хотынх шиг түгжрэл байхгүй юм билээ эндээс харахад хөдөлгөөний соёл, хүн хүнээ хүндэтгэж, дүрэм журмаа сахиж хэвшсэнийг харуулж байв.

Нэг хоолны газар орж хооллох үед эзэн нь ирээд бидний зургийг аваад тэндээ байрлуулна. Их Монголын зочид ирлээ гэж баярлан олзуурхаж байсан юм. Тэнд мөнгөө төлөөд хүссэн хоолоо авч иднэ, дуртай архи пиво бүхий л төрлийн ундаагаар үйлчилдэг, дотоод тохижолт нь их энгийн зүгээр поошиг, ундааны хуванцар авдар зэргээр ширээ сандлаа хийсэн байсан нь анхаарал татаж юмханаар юмыг хэрхэн шийдвэрлэж болдогыг  харсан. Хийе гэсэн сэтгэл байвал заавал үнэ шингэсэн  байх албагүй, зардал чирэгдэл багатайгаар хийж болдог юм байна.

ХАА-н инженер мэргэжил эзэмшиж, газар тариалан, мал аж ахуй, эрхэлдэг сумын засаг даргын хувьд харьцуулах, сурах суралцах юм маш их байсан. Тэр тусмаа эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт бидний зорьж яваа  хүссэн ч , хүсээгүй ч  явах зам бол МАА-г эрчимжүүлэх явдал, үүнийг энэ холбоо гайхалтай шийдсэн байна лээ. Ажиллаж байгаа хүмүүс нь сэтгэлээсээ хийдэг түүндээ түүртсэн юм огт байхгүй ажиглагдсан. Нэг ёсондоо тухайн ажил эрхэлж байгаа хүмүүс нь ямар ч ташуур шахалт шаардлага,  албадлагүйгээр өөрт оногдсон ажлаа хийж байгаа нь сайхаан. Тухайлбал, нэг ширхэг жимс бүрийн гадуур нь цаасан уут углаад үргэлж хяналт тавьж байна. Тэр жимсэнд тийм их анхаарал тавьж ургуулан бидний ширээн дээр ирдэгийг харав. Улаан лооль алимыг сортолдог автомат машин дээр хэдэн хүн зогсоод гаднах хэмжээгээр нь ангилж хайрцаглаад худалдаанд гаргахад бэлэн болгож байсан. Хэрэглэгч бол ХААН гэдэг зарчим тэнд жинхэнэ утгаарааа үйлчлэх юм. Үхрийн шивх , ер нь тахиа, гахай, бүгдийнх нь био хаягдалыг тусгай байранд хатааж бэлтгээд эргүүлж бордоо болгон ашигладаг нь  их ургац авах үндсэн боломж нь болдог,  эдгээр нь хоорондоо харилцан уяалдаатай юм. Тэр аж ахуйгаас хаягдал гардаггүй юм байна. Өвс тэжээлийг бэлтгээд боогоод битүүтжлээд хураасан харагдсан.

Цайны ургамал их тарих юм, жилд 3 хураадаг нэг тариад авбал 5-8 жил болоод сольдог гэнэ. Бусдыг нь арчлаад ургацаа аваад үйлдвэрт өгдөг. Манаайхаар бол Чацаргана шиг юм даа.

Угаасаа техникийн мэрэгжилтэй болоод тэр үү тэндхийн бага оврын механикжсан техникүүд хөдөлмөрийг хөнгөвчилж байгээг  хараад бахархав. Тэгээд зориуд төмс хурааж байгаа техник үзье гэж санал тавиад үзсэн чинь бага оврын капатель суллагчаар суллаад жижиг торон саванд хийгээд хурааж байсан. Ер нь нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нь их өндөр юм. Хөрсний элэгдэл, нягтралаас хамгаалж талбайд явдаг техникүүд нь бүгд өргөн резенин гинжээр хийгдсэн байх юм билээ.

Бидний үзсэн бүх зүйлээс энд нэвтрүүлэх олон зүйл байсан ч эхлээд би өөрөө гараа угааж, тавчикаа сольж, аяга тавгаа хурааж, хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлаа хаях газарт нь тавьж сурмаар байлаа. Хог  хаях түүнийг шийдвэрлэх, хог хаягдлын менежментийг хотод ч, хөдөөд ч хийхгүй бол хаа сайгүй ундааны лааз, гялгар уут, хөглөрсөөр байх болно. Ер нь манайд бие засах газар, хог хаягдал хаях цэгийг  боловсоронгуй болгох шаардлагатай юм байна лээ.

Энд эх орон нэгт Бямбасүрэн гэгч залуугийн дотоод сэтгэл, хүсэл мөрөөдлөөс нь бусдад хүргэхгүй байж чадсангүй ээ.

Уг нь Бямбаа Дархан хотын ХААИС-ийг төгссөн залуу, Японд зүүн далайн их сургуульд магистер хамгаалсан.  Тэнд гадаад харилцааны чиглэлээр сурсан, бас хөрсний үржил шимийг сайжруулах талаар суралцсан юм байна.  Сэтгэл нь Монголын ХАА-г эрчимжүүлэх түүнд тохирсон төрлийг нь  нутагшуулах  арга барил, техник тенологийг судлаад зах зухаас нь Монгол руу  явуулж эхлээд байгаа. Бизнесмен бөгөөд бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин.

Эхнэр нь дүүпүүний үйлдвэрт ажилладаг юм байна. Хоёр хөөрхөн охинтой.  Охидоо олимпийн аварга  багшын чөлөөт бөхийн сургуульд явуулдаг. Том нь 8 настай бага нь 6 орчим настай хирнээ биенээсээ хэтэрсэн олон медаль цом авсан байв. Бямбаа охидоо дэлхийд өрсөлдөх тамирчин болгох хүсэлтэй байгаагаа ярьсан юм. 120 гаран сая хүнтэй чихцэлдэж амьдрахдаа эх орноо гэсэн элгэмсүү сэтгэлийн үүднээс тэнд давхиж явна. Дэвхих гэдгийн учир нь Бямбаа тэнд одоогоор жолооч хийж компанийн бараа хүргэлт хийж байгаа юм билээ. Өндөр хурдны зам дээр салхи татуулан хурдалж яваа. Хажуугаар нь охидууддаа анхаарна, Монголоос очсон найз нөхөддөө үйлчилнэ гээд түмэн завгүй хүн байн байн хөлсөө арчаад бусдын төлөө үйлчилж яваа нутгийн дүү Бямбаадаа давхиад бай зам тань сүүн цагаан гэрэлтэй харагдаж байна гэсэн ерөөлийг дэвшүүлье. "Бадамлах баян амьдрал” ТББ –ын тэргүүн хатагтай Гэрэлмаа болон биднийг хүлээн авч үйлчилсэн бүх найзууддаа  баярлаж талархсанаа энэ дашрамд дуулгая.

Токио-Баянчандмань

Б.Баярнэмэх


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen