Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулав
Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 10, 21, 17,12 дугаар хороонд зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг гаргасан байна. Түүнчлэн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГазар хамтран үерийн хамгаалалтын барилга байгууламж, байгалийн гуу жалга, усны ундарга бүхий газруудад үзлэг шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Мөн тус хэлтсээс малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 20, 28, 11 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үхсэн мал, амьтны сэг зэмийг тээвэрлэн, устгалд оруулж байна.