18 цаг зүрх нь зогссон боловч дахин амь оржээ
Францад 53 настай эрийг ухаан алдсан байхад нь төрөл төрөгсөд нь олжээ. Түүний биеийн температур ердөө Цельсийн 22градус болж, зүрх нь цохилохгүй байгааг дуудлагаар ирсэн эмч нар хэлсэн байна.
Эрэгтэй зүрхний дутмагшилд оржээ. Эмч нар түүнийг сэхээн амьдруулахыг оролдож, дараа нь эмнэлэгт хүргэсэн байна. Аврах ажиллагаа, тээвэрлэлт нийлээд дөрвөн цаг орчим үргэлжилж, энэ хугацаанд эмч нар түүний зүрхэнд байнга массаж хийж байжээ.
Эмнэлэгт өвчтөнийг аппаратанд залгаж, биеийн температурыг нь нэмэгдүүлэхийг оролдож, эцсийн дүнд өвчтөний зүрх дахин цохилж эхэлсэн байна.
Монпельегийн их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Жонатан Чарбитын хэлснээр,өвчтөний биеийн температур унасан нь түүнийг аварчээ. Бие хөрсөн нь түүний тархи болон бусад эрхтэнийг хамгаалсан байна.
"Эмч нарын багийнхан бүр гайхажорхисон. Энэ тохиолдлыг ер бусын зүйлийн хувиар сурах бичигт оруулж болох юм. Ийм нөхцөлд хүн дахин амь орох магадлал бараг байхгүй” гэж эмчийн хэлснийг "Сан” сонинд иш татан дурджээ.
Энэ явдал бүр гуравдугаар сарын 12-нд болсон байна. Одоо өвчтөний бие дээрдэж байгаагаас гадна,тархинд нь ямар нэгэн гэмтэл учраагүйг эмч нар хэлж байна.
Харин зүрхэнд нь массаж хийх үеэр азтай эрийн хавирга л хугарчээ. Тэр ойрын үед бүрэн эрүүл саруулболох гэнэ.
С.Инда
bataar.mn