Япон хоолны дэглэм урт наслахад тустай
Их Британийн судлаачид Япон маягийн хооллолт урт наслалтын үндэс болдог гэдгийг тогтоожээ. Японд дундаж наслалт эмэгтэйчүүдийнх 87, эрэгтэйчүүдийнийнх 80 байдаг ба энэ тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Үүний нууц нь тэдний өдөр тутамдаа хэрэглэдэг будаа, ногоо, жимс, мах, загас, өндөг, буурцагны гаралтай бүтээгдэхүүн, архинд оршдог аж. Загас, будаа, далайн байцаа, сакэ архи нь зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулдаг гэж судлаачид үзжээ.
2005 онд Японы засгийн газраас Япон маягийн тэнцвэрт хоолны дэглэмийг гаргаж байжээ. Каяо Куротанигаар удирдуулсан "Токиогийн Эрүүл Мэнд, Анагаах судлалын үндэсний төв”-ийн судлаачид уг дэглэмийн дагуу хооллодог хүмүүсийн нас баралтын хэмжээг хянасан байна. Тэд судалгаандаа 45-75 насны 79544 япон хүнийг оролцуулж, 5 жилд нэг удаа дахин шалгаж байжээ. Судалгаанд оролцогчдын өвчний түүхэнд хавдар, зүрх судасны өвчин, уушгины өвчин бүртгэгдээгүй байна. Дэглэмийн дагуу хооллодог хүмүүсийн нас барах магадлал бусад хүнийхээс 15 хувиар бага байжээ.