Дархан-Уул аймаг 2017 онд 68 удаагийн гадаад харилцааны уулзалт хийсэн байна
2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 68 удаагийн гадаад харилцааны уулзалт, 6 удаагийн гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, 13 удаагийн гадаад арга хэмжээг зохион байгуулсан байна. Аймгийн удирдлага, төрийн албан хаагч ах, дүү болон шууд харилцаат хотод 8 удаа айлчлан, хамтын ажиллагаат олон улсын хурал семинарт 2 удаа оролцож туршлага судалжээ. Дэлхийн Технополисын Холбооны 34 дүгээр ээлжит хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэт зочноор оролцож, Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлыг нээж, баярын үг хэлсэн нь Дархан-Уул аймгийн нэр хүндийг өргөсөн үйл явдал боллоо. Энэхүү хуралд 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид жил бүр оролцдог уламжлалтай. Дархан-Уул аймгийн Засаг дарга болон түүний тамгын газраас энэ оны 11 дүгээр сарын байдлаар гадаад харилцааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг 5, олон улсын байгууллагаас санхүүжих гэрээ 3 , уулзалтын тэмдэглэл 2, шинээр 3 /SECIM-2, Бичил уурхай, МСҮТөвийн засвар/ төслийг эхлүүлэн гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг нэмэгдүүлэн ажилласан байна.