Тавантолгойгоос нүүрс зөөдөг компанийн Хятад эзэн тэрбумтан болжээ
БНХАУ-ын компаниуд олон улсын зах зээл дээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгааг илэрхийлсэн нэгэн мэдээлэл цацагджээ. Гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын компаниудад зөвхөн энэ онд гэхэд л 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Монголд үйл ажиллагаа явуулдаг "Winsway cocking coal" компани хамгийн их хөрөнгө татсан гэсэн мэдээлэл сонирхол татна. Тавантолгойгоос өмнөд хөршийг зорьж буй нүүрсний тээвэрлэлтийг хариуцдаг гэх тус компани дөрөвхөн жилийн өмнө байгуулагдсан бөгөөд эзэн нь болох Бельгийн иргэншилтэй хятад эр Wang Xingchun өнгөрсөн жилээс эхлэн "Forbes" сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад орж иржээ. Тус компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л 400 сая ам.долларын ашигтай ажиллаж, үүнийхээ ихэнхийг дэд бүтцийн ажилд зарцуулсан байна. Зөвхөн тээвэрлэлт хийдэг компани ийм ашигтай ажиллаж байна гэж бодохоор орон нутгийн Тавантолгойгоос олборлолт хийдэг "Ажнай” Д.Бат-Эрдэнэ удахгүй Forbes-ын жагсаалтад орж ирнэ биз ээ.
Б.Хурцболд
http://news.zindaa.mn/27mc