Хятад менежерүүд ажил хаялаа гэсэн шалтгаанаар 11 ажилтнаа бууджээ

 

Замбид ажилладаг Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхайн хоёр менежерийг баривчилжээ. Тэднийг цалингаа тавихгүй байна хэмээн ажил хаясан 11 уурхайчныг буудаж шархдуулсан хэргээр баривчилж байгаа юм байна. Замбийн сөрөг хүчин Эх орончийн фронт нам мөнө нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг хятадын компаниуд уугуул нутгийн ажилчдыг үл тоож аюулгүй байдал хангалтгүй орчинд ажиллуулдаг, цалингаа өгөхгүй байдал хэрээс хэтэрлээ хэмээн шүүмжилж байсан юм. Харин Засгийн газр болохоор байдлыг тайвнаар хүлээж авч ямар нэгэн буруу алхам хийхгүй байхыг гадаадын хөрөнгө оруулалттай уурхайд ажиллаж байгаа нутгийн иргэддээ захижээ. Замби нь Африкийн хамгийн их зэс олборлогч орон бөгөөд БНХАУ, Малайз зэрэг Азийн олон орны компани үйл ажиллагаа явуулдаг юм байна.    

 

С.Төгөлдөр


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen